-Буудлагын УАШТ-нд Дорнодын М.Сэнгэдорж шигшээ наймд шалгарсан бол спортын I зэргийг М.Хэрлэнтуяа биелүүлсэн байна.–
Техник спортын төвд болж буй буудлагын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр буюу өчигдөр (08.14) 10 метрийн хийн гар бууны дасгалын аваргууд тодорлоо.
Эрэгтэйчүүдэд ОУХМ Э.Даваахүү, эмэгтэйчүүдэд спортын мастер Г.Тэгш-Үйлс энэ дасгалд тэргүүлсэн байна. Эмэгтэйчүүдийн дасгалд спортын мастер цолтой хоёр тамирчин алт, мөнгөн медалийг хүртсэн нь шинэ залуу тамирчдын бэлтгэл сайн байгааг харуулж байна. Спортын мастер Г.Тэгш-Үйлсийн хувьд олон шилдэг тамирчдыг ардаа орхиж, улсын аварга цолыг анх удаа хүртээд байна. Энэ дасгалд Хөдөлмөрийн баатар, МУГТ олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа хүрэл медаль хүртсэн бол ОХУМ М.Мөнхзул 9-р байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.
Мөн орон нутгаас оролцож буй тамирчид өндөр амжилтыг үзүүлжээ. Тухайлбал эрэгтэйчүүдийн шигшээ наймд шалгарч VI байрт шалгарсан Дорнодын М.Сэнгэдорж, эмэгтэйчүүдэд 350 оноогоор спортын I зэргийг мөн Дорнодын М.Хэрлэнтуяа биелүүлсэн байна.
Ингээд наймдугаар сарын 14-нд болсон тэмцээний дүнг танилцуулья.
10 м-н хийн гар буу:
Эрэгтэй: (37 тамирчин)
Алтан медаль: ОУХМ Э.Даваахүү (“Алдар”) 581+196,4
Мөнгөн медаль: спортын мастер Г.Буянбаатар (“Аварга”) 568+191,3
Хүрэл медаль: спортын мастер О.Төгөлдөр (“Аварга”) 565+171,1
IV байр: спортын мастер Н.Цэрэнтогтох (“Алдар”) 563+151,2
V байр: спортын мастер Э.Бадамгарав (“Буудагч”) 568+129,9
VI байр: I зэрэгтэй М.Сэнгэдорж (Дорнод) 567+110.3
VII байр: спортын мастер Ш.Буянзаяа (“Аварга”) 572+91,2
VIII байр: спортын мастер Б.Шризандраа (TCT) 566+76.2 оноо.
Эмэгтэй: (39 тамирчин)
Алтан медаль: спортын мастер Г.Тэгш-Үйлс (“Аварга”) 375+191,7
Мөнгөн медаль: спортын мастер Н.Шинэмөрөн (“Алтан Илд”) 376+189,8
Хүрэл медаль: Хөдөлмөрийн баатар, ОУХМ О.Гүндэгмаа (“Алдар”) 373+171,2
IV байр: спортын мастер Б.Энхжин (Техник спортын төв) 373+151,7
V байр: ОУХМ Г.Хэрлэнцэцэг (“Алдар”) 376+131,1
VI байр: ОУХМ Ө.Өлзийням (“Аварга”) 373+112.1
VII байр: ОУХМ Т.Баярцэцэг (“Аврагч”) 378+92,4
VIII байр: спортын мастер А.Ичинхорлоо (TCT) 374+74.3
IX байр: ОУХМ Ц.Мөнхзул (Төв ЦГ, “Хангарьд”) 369 оноогоор тус тус шалгарчээ.
Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хийн урт бууны дасгалууд, эрэгтэйчүүдийн гар бууны 50 м-н сонгомол дасгалын аваргууд тодорно. Тэмцээний сүүлийн өдөр буюу маргааш (08.16) эмэгтэйчүүдийн урт бууны гурван байрлалаас буудах дасгал болж, улсын аварга шалгарулах тэмцээн өндөрлөнө.
Тэмцээний фото агшинг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Ч.БОЛОР