Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Ерөнхий сайд Н.Алтанхуягтай биечлэн уулзах хүсэлт тавьж байгаагийн зэрэгцээ гурван асуудлаар шаардлага тавьж буй ажээ. Үүнд өнөөгийн эдийн засаг, санхүүгийн байдал, ашигт малтмалын ордуудыг хэрхэн зөв зохистой ашиглах талаар Засгийн газар ямар байр суурь баримталж байгаа, хууль зүйн салбарт өрнөж байгаа үйл явдлуудтай холбоотой асуудлаар хариулт авахыг хүсч буй юм байна.
Эдийн засаг санхүүгийн байдлын талаар тайлбар авахыг шаардаж байгаа нь “Чингис бонд”-ыг юунд зарцуулсан, мөн урд хөршөөс 30 тэрбум ам.долларын зээл авна гэсэн мэдээлэл цацагдах болсон. Энэ мэдээлэл үнэн бол тэрхүү зээлийг юунд зарцуулах, хүү нь хэд байх, өрийг хэдий хугацаанд төлж дуусгах боломжтой вэ гэдгийг мэдэхгүйгээр их өр тавих нь ард түмний нуруун дээр дааж давшгүй их ачаа буулгах болно” гэж хэллээ.
Мөн тус хөдөлгөөнийхэн ирэх сарын 10-нд Чингисийн талбайд “Эх орондоо эзэн болцгооё” уриатай цуглаан зохион байгуулах юм байна.
Г.БОЛОР