Хувьсгалчдын гудамжинд 7 хоног зам хаана

Хуучирсан мэдээ: 2014.08.15-нд нийтлэгдсэн

Хувьсгалчдын гудамжинд 7 хоног зам хаана

Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Хөтөлөөс Жанцангийн уулзвар хүрэх 1.2 км авто замыг 2014 оны 8 дугаар сарын 18-ны 06:00 цагаас эхлэн бүтэн хааж, суурь асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэхээр боллоо. Замын хөдөлгөөнийг 8 дугаар сарын 26-ны өглөө нээх бөгөөд энэ хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслийн болон нийтийн тээврийн хөдөлгөөн зохицуулалтыг Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газраас хийнэ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж