Аж ахуйн нэгж болон айл өрхүүдэд нийлүүлэх цахилгааны үнийг 1квт тутмыг нь таван төгрөгөөр нэмсэн байна. Цахилгааны үнийн нэмэгдлийг энэ сарын 10-наас эхлэн тооцох аж. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүд ирэх сараас цахилгааны төлбөрөө таван төгрөгийн нэмэгдэлтэйгээр төлөх болж байгаа юм байна.
Гэхдээ айл өрхийн цахилгааны төлбөр хэрэглээнээсээ хамаарч өөр үнэтэй, сард 150 квт-аас бага цахилгаан хэрэглэвэл квт нь 74 төгрөг, үүнээс өндөр хэрэглэвэл 101.6 төгрөгөөр тооцож төлбөрөө хийх аж.
Цахилгааны үнийг нэмэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо долдугаар сарын 21-нд гаргажээ.
Г.НАРАН