Та Apple компанийн гаргасан хэд хэдэн төхөөрөмжтэй бол Uniti суурь таны сонирхлыг гарцаагүй татна. iMac-ын суурь хэлбэртэй ба гар хулганыг байрлуулах хэсэгтэй, мөн iPad таблет болон iPhone ухаалаг гар утсыг цэнэглэх суурьтай.
Мөн USB 3.0 хоёр ширхэг порттой, аудио оролттой юм байна.
Та өөрийн бүх л ухаалаг төхөөрөмжүүдийг нэг дор байрлуулж, цэнэглэж, удирдах боломжийг олгох уг суурийг 199 ам.долларын үнэтэйгээр урьдчилан захиалж болох аж.
Уг суурийг Kickstarter төслийн хүрээнд бүтээж, танилцуулж байгаа юм.
Т.БИЛГҮҮН