Хууль бусаар зэс гаргахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2014.08.15-нд нийтлэгдсэн

Хууль бусаар зэс гаргахыг завджээ

“Петро чайна дайчин тамсаг” компанийн “Норд бенз” маркийн ачааны автомашинд их хэмжээний зэс нуун хилээр давуулахыг завдсаныг Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтынхан илрүүлжээ. Нийт 240 кг зэс гаргахыг завдсан юм байна.

Дээрх аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан тус компанийн түүхий тос тээвэрлэдэг авто машинуудад гэнэтийн шалгалт хийх үеэр дээрх хэрэг илэрчээ.

Хэргийг одоо аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Д.БОЛОР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж