-Монгол, Өмнөд Солонгосын спортын эрдэм шинжилгээний байгууллагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа-
ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн Эрдэм шинжилгээ, судалгааны алба болон БНСУ-ын Спортын эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн өчигдөр /08.13/ хамтран ажиллах гэрээний санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр орны спортын эрдэм шинжилгээ судалгааны хамтын ажиллагаанд шинэ үүд хаалга нээгдэж, эрдэм шинжилгээ судалгааны ажилчдаа харилцан туршлага судлуулах, багш дасгалжуулагчдын сургалт, семинарийг хамтран зохион байгуулах гэх мэт олон талын үр ашигтай, ирээдүйтэй үйл ажиллагааны эхлэл болж байна.
Спортын шинжлэх ухааны арвин туршлага хуримтлуулсан улстай хамтран ажиллах болсон нь монгол улсын спорт, спортын эрдэм шинжилгээ судалгааны түүхэнд бичигдэх сайхан үйл явдал боллоо.