Оросоос болж Грекийн хот уналтад орж магадгүй

Хуучирсан мэдээ: 2014.08.14-нд нийтлэгдсэн

Оросоос болж Грекийн хот уналтад орж магадгүй

 

Европын холбооноос Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ мөн оросуудын хариу барилт зэрэг нь Грекийн Кастория хотыг мөхөөх аюулыг дагуулж байна. Уг хот нь үслэг эдлэл худалдах  олон улсын төв юм байна.

 

Greek Reporter хэвлэлд мэдээлсний дагуу "хотын эдийн засаг нь оросуудад бараа бүтээгдэхүүнийхээ 80 хувийг худалддаг” ажээ. Грекийн үслэг эдлэл үйлдвэрлэгчдийн холбооны захидалд энэ талаар өгүүлсэн байв. Тэд захидлаа ерөнхий сайд Антонис Самараст хүргүүлжээ.

 

Баримтад өгүүлснээр, хэрэв Орос хоригоо нэмэн түүндээ үслэг эдлэлийг хамааруулбал тэр нь хотын хувьд сүйрэл болох аюултай гэнэ.

 

Грекийн Кастория хот ба хөрш Сиатист хотуудад үслэг эдлэл үйлдвэрлэдэг бөгөөд  тэр бүсийн хүн амын 60 хувь нь  ямар нэгэн хэмжээгээр энэ бизнестэй холбогджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж