Туркойз Хилл Ресурс компаниас “Оюутолгой”-н хоёрдугаар улирлын санхүүгийн тайланг зарлалаа. Оюу Толгой ХХК-ийн санхүү хариуцсан захирал Стив Дугган хэлэхдээ “Энэ улирлын тайлангийн дүн манай хамт олны ил уурхайгаа аюулгүй, тогтвортой, ашигтай, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бизнесийн байгууллага болгохын төлөө амжилттай ажиллаж байгааг харуулж байна” гэв.
Тайлангийн онцлох хэсгээс дурдвал:
- Ажилласан 200,000 цагт ногдох бүх осол гэмтлийн дундаж хувь 0.51 байсан бөгөөд 2014 оны эхний хагас жилд амь нас эрсдэхэд хүрсэн осол гараагүй.
- Цэвэр орлого 436.0 сая ам.долларт хүрч 202,500 орчим тонн зэс-алтны баяжмал борлуулсан. Баяжмал дахь металлын агуулгыг задалбал: ойролцоогоор 285.4 сая ам.долларын өртөг бүхий 51,600 тонн зэс, 145.2 сая ам.долларын өртөг бүхий 126,000 унци алт, 5.4 сая ам.долларын өртөг бүхий 309,000 унци мөнгө борлуулсан байна.
- Борлуулалтын тооцогдсон өртөг 379.1 сая ам.доллар болов.
- Монголын Улсын Засгийн газарт баяжмалын борлуулалтаас нөөц ашигласны төлбөр хэлбэрээр 23.5 сая ам.доллар төлөв.
- Баяжмалын борлуулалт 2014 оны 1 улирлаас 320 хувиар өсч үйлдвэрлэлийн хэмжээг давсан тул нөөцлөгдсөн агуулахын хэмжээ энэ улиралд буурсан.
- 2-р улирлын дүн, 2013 онд үйлдвэрлэл эхэлснээс хойшхи хамгийн сайн үзүүлэлттэй улирал болсон бөгөөд энэ улиралд нийт 36,200 тонн цэвэр зэс агуулсан 140,000 тонн зэс-алтны баяжмал үйлдвэрлэв.
- Баяжмалын борлуулалт 2014 оны хоёрдугаар хагас жилийн түршид идэвхтэй хэвээр байх бөгөөд 2014 оны эцэс хүртэл үйлдвэрлэлийн хэмжээг давах төлөвтэй байна.
- Борлуулалтын гэрээг 2014 оны үйлдвэрлэлийн хуваарийн 100 хувьд, 2015 оны үйлдвэрлэлийн хуваарийн 92 хувьд зурж баталсан бөгөөд найман жил хүртэлхи хугацааны баяжмал үйлдвэрлэлийн 84 хувьд мөн гэрээ байгуулсан билээ.
- Ил уурхайн олборлолт 2014 оны хоёрдугаар хагас жилд өндөр агуулгын хэсэг рүү шилжих тул хүдрийн агуулга нэмэгдэх төлөвтэй байна.
- 2014 оны Оюу Толгойн нийт үйлдвэрлэлийн төлөв 135,000-160,000 тонн зэс, 600,000-700,000 унци алт хэвээр байна.
Үйлдвэрлэлийн үзүүлэлт | 2014 оны 2 дугаар улирал | 2014 онд |
Боловсруулсан хүдэр (‘000 тонноор) | 7,778 | 13,338 |
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (хүдрийн дундаж агуулга) |
|
|
Зэс(%) | 0.53 | 0.52 |
Алт(г/т) | 0.60 | 0.55 |
Мөнгө (г/т) | 1.57 | 1.55 |
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор) | 140.0 | 242.9 |
Баяжмалын дундаж агуулга (% зэс) | 25.8 | 25.3 |
Нийт үйлдвэрлэсэн металлууд |
|
|
Баяжмал дахь зэс (‘000 тонноор) | 36.2 | 61.5 |
Баяжмал дахь алт (‘000 унцаар) | 113 | 179 |
Баяжмал дахь мөнгө (‘000 унцаар) | 229 | 391 |
Борлуулсан баяжмал дахь металлууд |
|
|
Баяжмал дахь зэс(‘000 тонноор) | 51.6 | 64.7 |
Баяжмал дахь алт (‘000 унцаар) | 126 | 154 |
Баяжмал дахь мөнгө (‘000 унцаар) | 309 | 387 |
Туркойз Хилл Ресурс компанийн санхүүгийн тайлангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.turquoisehill.com/i/pdf/news/2014-08-12_NR_2ygvAZr.pdf цахим хуудсаас авна уу.