Эрчим хүчний салбарт Оюутолгойтой хамтарна

Хуучирсан мэдээ: 2014.08.14-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний салбарт Оюутолгойтой хамтарна

Монгол Улсын Засгийн газар, “Оюу Толгой” ХХК хооронд Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг” өнөөдөр үзэглэх юм байна.  Энэхүү гэрээг байгуулснаар хоёр талын хамтын ажиллагааг зохицуулах аж. “Тавантолгойн цахилгаан станц” барих төсөлд тус станцын үндсэн хэрэглэгч болох “Оюу Толгой” ХХК-ийн оролцоо их байгаа.  

Түүнчлэн  2009 онд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 7.3-т заасны дагуу Оюутолгойн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор эрчим хүчний хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс хангах үүрэг хүлээсэн. Дээрх гэрээг байгуулснаар “Оюу Толгой” компани энэ үүргээ биелүүлэх юм байна.

О.САРНАЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж