Финляндын ерөнхий сайд Александер Стубб
Фото: EPA/KIMMO BRANDT
Оросын эсрэг Европын холбооны авсан хориг ба түүний эсрэг Москвагийн үйлдэл зэрэг нь Финляндын эдийн засагт маш их хохиролтой тусч байгаа учраас өнөөгийн Засгийн газар нь ирэх жилийн дөрөвдүгээр сарын сонгууль хүртэл тэснэ гэдэгт эргэлзээ төрж эхэлжээ. Энэ эргэлзээг лондоны Financial Times сонинд өгүүлжээ.
"Бид алх дөш хоёрын хооронд байгаа гэсэн олон нийтийн санаа бодол байгааг нуухгүй” хэмээн Финляндын ерөнхий сайд Александер Стубб хэлснийг сонин иш татсан байв.
Финийн нөлөө бүхий эдийн засагч Паси Сорьонений хэлснээр, Финляндад 2015 он хүртэл үргэлжлэх эдийн засгийн уналт нүүрлээд байна. “2008 он хүртлэх дотоодын нийт бүтээгдэхүүний төвшинд гартал улс оронд 10 жилийн хугацаа шаардлагатай. Бидэнд дахин уналт нүүрлээд байна” гэж тэр сануулжээ.
Ерөнхий сайдын хэлснээр, улс орных нь өнөөгийн байдал нь Финлянд эдийн засгийн гүнзгий хямралд байсан 1990-ээд оныг санагдуулж байгаа ажээ. Өнөөгийн Засгийн газар нь Үндэсний эвслийн нам, Финляндын социал демократ нам, Шведын ардын нам, “Ногоонтнуудын” холбоо, Финляндын христийн ардчилсан нам зэргийн таван намын эвсэл. Сонид тэмдэглэснээр эвслийн социал демократуудын нэр хүнд доошилж, “ногоонтнууд” тус орны цөмийн эрчим хүчний бодлогоос болон эвслээс гарна гэж сануулаад байгаа. Энэ намар гэнэтийн бүх нийтийн ээлжит бус сонгууль явагдаж болох юм гэсэн түүхч бөгөөд парламентын гишүүн асан Юкки Тарккийн хэлснээр сонин өгүүллэгээ төгсгөсөн байна.
Хариу хориг ямар гарз авчрав?
Финлянд нь Оросын хоригоос хэлмэгдэх цорын ганц орон нь биш.
АНУ өөрийн хохирлоо 715 сая доллар гэж үнэлсэн байгаа
Тухайлбал, Грек Оросын хязгаарлалтаас болон 180 сая евроны хохирол амсах төлөвтэй. Өнгөрсөн бямба гаригт Грекийн сөрөг намууд Засгийн газраа Оросын эсрэг барууны хоригийг дэмжлээ гэж шүүмжлэв. Жижиг, дунд фермерүүдийг дэмжих алхамаа боловсруулж эхлэн тэдний илүүдэл бүтээгдэхүүний алдагдлыг нөхөх үнийн хэмжээний нөхвөрийг олготол, ЕХ-ны хориг арга хэмжээг дэмжхээ болих хүртэл хамаг хариуцлага Засгийн газарт ноогдох болно хэмээн Грекийн коммунист нам нь мэдэгдсэн байв.
Нидерланд Оросын хоригоос 1,5 тэрбум евроны хохирол үзнэ гэж тооцоолоод байна. Латвийн хохирол 55 сая евро болов. Польшийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хэлмэгдлээ. Польшийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гол хэрэглэгчид нь Оросууд юм.
Энэ бүгдтэй холбоотойгоор Еврокомисс Оросын хоригийн үр дагаварын талаар шинжээчдийн хоёр уулзалтыг зохион байгуулж байна. Хөдөө аж ахуйнханд нөхвөр олгох Европын сан 400 сая еврог төлж чадах боломжтой. Гэтэл Оросын хориг нь холбооны орнуудын долоон тэрбум евроны экспортыг хаагаад байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР