Нидерландын хохирол 1,5 тэрбум евро болно

Хуучирсан мэдээ: 2014.08.14-нд нийтлэгдсэн

Нидерландын хохирол 1,5 тэрбум евро болно

EPA/KOEN SUYK

 

Нидерландаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн оруулахад Оросын тавьсан хориг арга хэмжээний улмаас 1,5 тэрбум евроны хохирол амсана гэж Нидерландын  үйлдвэрлэгчид ба ажил олгогчдын холбооны тэргүүн Ханс де Бур мэдээлэв.

 

Оросын хориг Латвид €55 саяын хохиролтой

 

Нидерланд өмнө нь 500 сая евроны хохирол амсана гэж байсан нь”хэтэрхий өөдрөг тоо” хэмээн тэр онцлов.

 

Өнгөрсөн 11-ний өдөр Эдийн засгийн яаманд нь  үүссэн хэрэг явдлын талаар хаалттай зөвөлгөөн болсон ба түүн дээр Нидерландын  үйлдвэрлэгчид ба ажил олгогчдын холбоо  яамны тамгын газрын дарга Шарон Дейксмад хандан улс төрийн оролцоо гаргахыг уриалсан байна. “Засгийн газар нь фермерүүд ба тариаланчдад туслан аль болох цөөн тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг нь дэмжих ёстой. Үүнийг эс хийвээс зах зээл хэт дүүрэн үнийн уналт гарна. Тиймээс тэдэнд нөхвөр олгох хэрэгтэй хэмээн тэр хэлжээ.

 

Хөдөө аж ахуй, гэрийн  ногооны аж ахуйн холбоо ч тэр саналыг дэмжсэн байна. Европын холбооны хөрөнгийн тусламжтайгаар зах зээлээс бүтээгдэхүүний хэсгийг гарган шуурдлагатай газарт илгээх хэрэгтэй гэж тэр  хэлж байна.  Тэр нь ядуу давхрагад туслах зарим бүтээгдэхүүнийг тэжээл болгон ашиглах  хэрэгтэй гэсэн үг юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж