Залуусын хамгийн их хэрэглэх дуртай зүйлсийн нэг чихэвч билээ. Bang & Olufsen компани өнгөлөг, классик загвартай BeoPlay H6 нэртэй шинэ загварын чихэвчүүдээ худалдаанд гаргажээ.
Алтан шаргал, цэнхэр, боронзон гэх мэт өнгөний сонголттой уг чихэвчүүд нь дээд зэргийн цэвэр савхин гадаргуутай учир биед эвтэйхэн, чийг татахгүй давуу талтай.
Шуугиан дарагчтай учир та гадаа гудамжинд, олон хүний дуу шуугиантай орчинд ч тод цэвэр дуугаралтыг мэдрэх боломжтой юм.
Үнийн хувьд 399 ам.доллар юм байна.
Т.БИЛГҮҮН