Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Нээлттэй засаг (НЗ) вэбсайтын дэмжлэгтэйгээр Нээлттэй нийгэм форум (ННФ), Монголын Олон нийтийн радио, телевиз (МОНРТ), АНУ-ын ОУХА-ийн санхүүжилттэй Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар (ЭЗБШӨЧ) төсөл хамтран Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээр (МҮОНРТ) 5 дугаар сарын 18 ны Лхагва гарагийн 18.45-19.45-ын хооронд “Талуудын яриа” шууд нэвтрүүлгээ “Гаалийн хяналтын эрсдлийн удирдлага: Ямар ашиг тустай вэ ?” сэдвээр явуулна. Нэвтрүүлэгт шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид оролцож үзэгчдийн асуултад шууд хариулна.