Австри Украинд буцаан хий нийлүүлэхээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2014.08.14-нд нийтлэгдсэн

Австри Украинд буцаан хий нийлүүлэхээс татгалзав

Герхард Роисс

Фото: Heinz-Peter Bader / Reuters

 

Австрийн нефть, байгалийн хийн OMV компани Украинд хийн реверс хийн бусад түншүүдээ хохироохгүй гэж мэдэгдсэн байв. Уг компанийн захирал Герхард Ройсс, энэ тухай хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

 

“Бидэнд богино хугацаанд хий нийлүүлэх боломж гарсан ч гэсэн бид үүнийг хийхгүй. Мөн тэрээр өмнөдийн урсгал хийн хоолойг барих нь Австри ба Европын холбооны эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй гэв.

 

Украин нутгаараа Оросын байгалийн хий дамжуулахад хориг тавин тасалж сагадгүй занал байгааг тэр мэдэж байгаа гэнэ. Газпром хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө бүхнийг хийж байгаа учраас  тэр аюул гарах магадлал бага гэж тэр хэлээд нийлүүлэлтийн бүтцийг өөрчлөх хүрээнд  урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан  гэж хэлжээ.

 

Өнгөрсөн зургадугаар сард Оросын  "Газпром» ба OMV компаниуд 50 км-ийн урт хоолойн хэсгийг байгуулан эзэмших хамтарсан үйлдвэр байгуулахаар гэрээ  хийжээ. 2016 оны сүүлчээр “Өмнөдийн урсгал” гэсэн хийн хоолойгоор анхны хий Европт нийлүүлэгдэнэ.  Хийн хоолой барихад Европ саад тавих юм бол хөл рүүгээ өөрөө буудсантай адил хэмээн тэрээр онцлов.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж