УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2014.08.14-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг шүүнэ

2008 оны сонгуулийн үеэр бусдыг залилсан хэмээн буруутгагдаж, эрүү үүсгэн шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарын 10 гаруй хүнийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд болох гэж байна. Тэрбээр өөрийн шадар туслах Г.Сайнбаяртай хамтран “Меридан” хэмээх компанид орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган доллар буюу 400 орчим сая төгрөг залилж сонгуулийн сурталчилгаандаа ашигласан болох нь  мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Д.Дондогийн залилангийн хэрэгт сонгуулийнх нь багт ажиллаж байсан Г.Сайнбаяр, А.Батбилэг, Л.Мөнхсайхан, А.Ариунболд, Д.Баасанхүү нарын 10 гаруй хүн сэжигтнээр татагдаад байгаа юм.

О.САРНАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж