Өмнөговь аймгийн нутагт ойн зохион байгуулалт хийх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Үүнд ойн тархалт, нас, нөөц, заган ойн өөрчлөлтийг тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх зөвлөмжийг багтаасан ой зохион байгуулалтын ажлын тайлан гаргажээ. Мөн заган ойн тархалтын зургийг сансрын зураглал, ажлын зураглал ашиглан боловсруулж нэгтгэсэн байна. Аймгийн МСҮТөвд “Ойн төсөл-онцгой дадлага” төслийн хүрээнд уул, уурхайн нөхөн сэргээлтийн хоёр ангийн нийт 38 сурагчдад “Чацаргана тариалах, сэдэвт танин мэдэхүйн хичээлийг ойн мэргэжилтэн Н.Мөнхгэрэл зааж, дарга Ц.Алтангэрэл хийж буй сургалтууд ажиллах чиглэл гээд олон талт мэдээллээр иргэдийг ханган ажиллаа. Ойн газраас тус аймгийн Булган, Баяндалай, Хүрмэн сумдад 30 га газарт салхинаас хамгаалах ойн зурвас байгуулах гэрээний асуудлыг БОАЖЯ-ны дэд сайдын хүрээнд шийдүүлж, сумын засаг дарга нарт ойн газартай гэрээ байгуулахыг үүрэг болгон ажиллаж байгаа аж. Сүүлийн жилүүдэд эрчимтэй цөлжилт явагдаж, байгаа аймаг орон нутгийнхаа байгаль орчинд онцгойлон анхаарч ажиллах, нөхөн сэргээлт, байгалийн тэнцвэрт байдлыг хангаж ажиллах чиглэлээр Цогт-Овоо, Мандал-Овоо, Ноён, Баяндалай, Булган, Хүрмэн, Номгон, Баян-Овоо, Манлай, Ханбогд сумдын нутагт орших заг бүхий нутагт 522.9 га талбайд ойн зохион байгуулалтын хээрийн судалгааны ажлыг 45 хоногийн хугацаатай хийхээр төлөвлөн хэдийнээ ажилдаа оржээ.