Зүүн хойд Азийн хотын дарга нар чуулна

Хуучирсан мэдээ: 2014.08.14-нд нийтлэгдсэн

Зүүн хойд Азийн хотын дарга нар чуулна

Улаанбаатар хотын 375 жилийн ой  энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд хэрэгжүүлж  буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн дагуу энэ сарын 18-19-нд Улаанбаатар хотноо “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум-ыг зохион байгуулах гэж байна. Форум “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвийн дор болох юм.

Форумд БНХАУ-ын Бээжин хотын орлогч дарга, Тяньжин, Хайлаар, Шиньян, Хөх хотын төлөөлөгчид, ОХУ-аас Владивосток, Якутск, Новосибирск, Эрхүү, БНСУ-аас  Пёнчан, Япон улсаас Нигата, БНАСАУ-аас Пхеньян, Венсань, Хамхын, Расон хотууд, манай улсын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чингис, Баруун-Урт, Чойбалсан зэрэг нийт 20 хотын дарга, төлөөлөгч, олон улсын байгууллагынхан оролцох аж.

 О.САРНАЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж