Даланзадгад хотод бүсийн оношлогооны төв барина

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Даланзадгад хотод бүсийн оношлогооны төв барина

Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн иргэдэд эрvvл мэндийн тусламж, vйлчилгээ vзvvлэх “Бvсийн оношлогоо, эмчилгээний нэгдсэн төв”-ийг Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн хvний нөөц, материаллаг баазад тулгуурлан Даланзадгад хотод байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Төвийн зургийн даалгаврыг боловсруулан зураг, төсөл хийж, төвийн барилгыг засварлах, шинээр барих, тоног төхөөрөмжөөр хангах зардлыг ирэх оны төсөвт тусгахыг Эрvvл мэндийн болон Сангийн сайдад vvрэг болгов. Бvсийн оношлогоо, эмчилгээний төвд шаардлагатай хvний нөөцийн хэрэгцээг тооцож, эмч, сувилагч, мэргэжилтнээр хангах, тэднийг давтан сургах, мэргэшvvлэхийг салбарын сайд, аймгийн Засаг дарга нарт даалгалаа.

Статистикийн тоо баримтаас харахад говийн бvс нутагт шилжин ирэх хvний тоо тогтмол єсч байгаатай уялдан євчлєл ч нэмэгдэж байна. Өргөн уудам нутаг дэвсгэртэй учир зарим газар эрvvл мэндийн vйлчилгээ хvргэх гэж талдаа 200 гаруй км явдаг зэрэг хvндрэл бэрхшээл ч багагvй байна.Энэ нь хугацаа алдах, тухайн хvний өвчин хvндэрч дараагийн шатандаа орох зэрэг сөрөг vр дагавартай тул Засгийн газар бvс нутагт төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг цогцоор нь vзvvлдэг оношлогоо, эмчилгээний төв байгуулах шийдвэр гаргажээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж