Төрийнхөө их баяр цэнгэлд хоёр түрүүлж, гурав айрагдсан Монгол Улсын Манлай уяач Цоохүүгийн Доржсүрэнгийн Даян түмний эх морины дурсгалд зориулсан мялаалга наадам энэ амралтын өдөр буюу 8-р сарын 17-нд Партизанд болно. Уралдааныг “Партизан хурд” МСУХ зохион байгуулж байгаа бөгөөд их насны морьд шандас шалгах аж. Эрхэм морь сонирхогч танаа 90-ээд оны үеийн даалуу адуунуудын нэг Ц.Доржсүрэнгийн Даян түмний эх хээр морины амжилтыг сануулваас:
1992 онд АХ-ын 71 жилийн ойн баяр наадамд түрүү
1993 онд АХ-ын 72 жилийн ойн баяр наадамд аман хүзүү
1994 онд 73 жилийн ойн баяр наадамд айргийн тав
1995 онд 74 жилийн ойн баяр наадамд айргийн дөрөв
1995 онд Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 360 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд айргийн тав
1996 онд 75 жилийн ойн баяр наадамд түрүү
1998 онд шигшмэл морьдын “Их хурд-1” уралдаанд айргийн гуравт тус тус хурдалж, моринд дуртай монгол түмнээ цэнгүүлж байсан цуут хүлэг билээ.
Энэхүү цуут хүлгийн дурсгалд зориулсан мялаалга уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9492-2323 ,9606-6633 дугаарт холбогдож авна уу.
У.ЭНХМАА
Эх сурвалж: www.todmagnai.mn