Эхлээд энэ шинэлэг дүрэм эсэргүүцэлтэй тулгарч байсан ч одоо ердийн хэм болон тогтжээ. Малгайдаа гараа хүргэн ёслохдоо цэргийн хүмүүс толгой бөхийлгөлгүйгээр эгц харсан байх ёстой. Энэ нь цэргийн янз бүрийн цолтнууд нэгэн улсдаа зүтгэсэн эрх чөлөөт хүмүүс гэдгийг харуулах ёстой ажээ. Их Британийн цэргийн мэндчилгээ XIX зууны дунд үеэр дахин өөрчлөгдөж, гарын алгаа гадагш харах болсон байв. Харин Америк цэргийнхний мэндчилгээнд Британийн Тэнгисийн цэргийн уламжлал нөлөөлжээ. Дарвуулт хөлөг онгоцтой байсан үед усан цэргийнхэн хөлгийнхөө завсрыг давирхайдан бөглөдөг байсан. Тэд гартаа цагаан бээлий өмсдөг байснаас гадна давирхайд бохирдсон алгаа үзүүлэхгүй гэж алгаа 90 градусаар доош эргүүлэн саравчлан харж байгаа мэтээр ёслох болсон байна. Францын цэргийнхэн ч мөн л ийм маягаар мэндэлдэг. Хаант Оросод хоёр хуруугаа өргөн мэндчилдэг уламжлалтай байсан нь одоо Польшийн цэрэгт хэвээр үлдсэн. Хуучин Зөвлөлт өнөөгийн Орос болон Монголын армид дунд хуруугаа нь чамирхайд хүргэн алгаа бүрэн тэнийлгэж ёслодог.
“Ардын эрх” сонин