УИХ-д суудалгүй намууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус намууд анх Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр огцруулахыг шаардаж байсан бол УИХ-ын хаврын чуулган завсарлахын өмнө дахин асуудлыг тавьж байжээ. Ингэхдээ Засгийн газар болон Ерөнхий сайдыг огцруулах найман үндэслэлийг тавьсан. Харин одоо ес дэх үндэслэлийг гарган тавьж, огцрохыг шаардаж буй юм байна.
Мөн тус намууд Хятадын удирдагч Ши Жинпинийг Монголд айлчлахаас өмнө УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, Засгийн газрыг огцруулах ёстой. Өнөөгийн Засгийн газар бол хоёр том гүрнүүдийн Ерөнхийлөгч нартай гэрээ хэлцэл байгуулах эрх зүйн чадамжгүй болсон Засгийн газар. Тиймээс айлчлалаас урьтаж УИХ-ын дарга УИХ ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж асуудлыг шийдэх ёстой. Хэрвээ УИХ энэ асуудлыг шийдэхгүй бол парламентад суудалгүй намууд УИХ-ыг тараах хүртэл тэмцэнэ гэлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Г.ДАРЬ