Хөвөгч спикер бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.13-нд нийтлэгдсэн

Хөвөгч спикер бүтээжээ

Агаарт хөвж буй мэт тогтох бөмбөлөг хэлбэртэй содон загвартай wireless спикерыг Om Audio компани бүтээн худалдаанд гаргажээ.

Уг спикер нь соронзон орны нөлөөллөөр тусгай суурин дээр ямар нэгэн тулгуургүйгээр агаарт тогтох юм байна.

Om One нэртэй энэхү содон загвартай спикерыг та өөрийн болгохыг хүсвэл 179 ам.доллар төлөх шаардлагатай болох аж.

Дуугаралтын хүчин чадал өндөртэй, бүрэн цэнэглэсэн үедээ 15 цаг идэвхитэй горимд тасралтгүй ажиллах боломжтой юм байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж