Төрийн тахилгатай Сутай хайрхан бол Алтайн нурууны хамгийг тольдогч 13 мөнх цаст оргилын нэг билээ. Далайн түвшнөөс дээш 4090 метр /зарим тэмдэглэл дээр 4250м/ өргөгдсөн ба 60 км орчим сунаж тогтсон. Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви болон Ховд аймгийн Цэцэг, Дарви буюу 4 сумдын дунд оршино. Анх Сүүтэй уул гэж нэрлэгддэг байжээ. Энэ уул нь аргаль, янгир, ирвэс, чоно зэрэг амьтадаар арвин, алтайн бүсийн бүх ургамал ургадаг мал аж ахуйд өгөөжтэй нутаг юм. Хайрханаас усан зүйлийн гол эх аван Тонхил нуурт цутгадаг.
© Б.Эрдэнэбулган