Украин: Үйл явдлын тойм

Хуучирсан мэдээ: 2014.08.13-нд нийтлэгдсэн

Украин: Үйл явдлын тойм

© РИА Новости. Максим Блинов | Купить иллюстрацию

 

Украинд өчигдөр өрнөсөн үйл явдлын талаарх мэдээллийг товчлон хүргэе.

  • Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгч Петер Маурер ойрын үед Украинд ирэхээр болж байгаа тухай Петр Порошенкогийн сайтад бичжээ. Петер Маурер Украины ерөнхийлөгчийн урилгыг ихэд таатай хүлээн авсан гэнэ.
  • Украины хүчнийхэн Горловка хотыг  сайн дурынхны хяналтын бусад нутгаас тусгаарлахыг оролдож байна. Тэд Макеева тосгонд довтолгоо хийсэн талаар сайн дурынхны штабаас мэдээлжээ.

 

Фото:  РИА Новости. Михаил Воскресенский

  • Донецк, Луганскийн  аюулгүй байдлын албаны ажилтнуудыг Украины бусад нутгуудад ажиллуулан, тэдний үнэнч эсэхийг шалгах болно хэмээн Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн орлогч Виктор Ягун мэдэгдэв. Донецк, Луганскийн ажилтнуудын 35 орчим хувьд нь ямар нэгэн асуудал бий гэж тэр үзэж байгаа аж.  
  • Малайзийн онгоцыг унагаасан хэрэгт Орос болон сайн дурынхныг буруутгах байдал аажмаар чимээгүй болж байна гэж АНУ-ын Конгрессийн доод танхимын гишүүн асан Рон Пол мэдэгджээ.
  • Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Financial Times"-т ярихдаа, хүмүүнлэгийн тусламж хүргэж яваа Оросын цуваа Киевтэй тохиролцсон цэгээр Украин руу орно гэж мэдэгджээ. Эл цувааг Улаан загалмайн нийгэмлэгийнхэн зохион байгуулан, удирдаж яваа аж.
  • Луганск мужийн авто машины нэгэн гүүрэн дээр 10 кг тэсрэх төхөөрөмж тавьсан байсныг  илэрүүлж, устгасан байна.
  • Украины сөрөг тагнуулын албаны ажилтнуудын тоо сүүлийн сард хоёр дахин нэмэгдэж, 700 болсон тухай Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн  орлогч тэргүүн Виктор Ягун  мэдэгдлээ.
  • Оросоос хүмүүнлэгийн тусламжийн 2000 тонн хүнс, шаардлагатай  бараа ачсан 280 ачааны машин Наро-Фоминск хотоос Украины хилийн зүг хөдөлжээ.

 

Фото:  РИА Новости. Максим Блинов

 

  • Өөрийгөө зарлан тунхагласан ДАУ зүүн Украины байдлыг сүйрэлд орсон гэж дүгнэв.
  • АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Италийн ерөнхий сайд Маттео Ренци нар утсаар ярихдаа Оросууд зүүн Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нэрээр нэвтэрч байгаагийн эсрэг байгаа гэдгээ хэлээд, Киевтай зөвшөөрөлцөхгүйгээр тусламж илгээвэл Оросын эсрэг шинэ хориг тавина гэж тохиролцжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж