Обамагийн эмээг хамгаалалтад авчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Обамагийн эмээг хамгаалалтад авчээ

Африкийн Аль Кайда бүлэглэл АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн эмэг эх Сара Хуссейн Обамагийн амь насанд заналхийлсэн тухай Кенийн цагдаагийнхан мэдээлсэн байна. Кени дэх Обамагийн эмэг эхийн Когело тосгоны гэрийг одоогоор тусгай хамгаалалтад авсан байна. Кенийн цагдаагийнхны мэдээлж буйгаар Сомалид төвтэй Аль Кайдагийн Аль Шабааб бүлэглэл Сара Обамагийн амь насанд заналхийлсны дараа тусгай хамгаалалтынхан түүний амьдардаг тосгонд байнгын эргүүл хийх болсон гэнэ. Террорист удирдагчийг хөнөөснөөс нэг хоногийн  дараа Обамагийн эмэг эхийн  амь насанд заналхийлсэн ажээ. Сара Обама амь насанд нь заналхийлж  буйг огт хайхрахгүй байгаа гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж