Сайдууд ЗГ-ын асуудлаар ярилцжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.13-нд нийтлэгдсэн

Сайдууд ЗГ-ын асуудлаар ярилцжээ

Сайдууд өчигдөр /VIII.12/ цуглан, Засгийн газрын асуудлаар ярилцжээ. УИХ-д суудалгүй намууд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын даргад хандан хоёр дахь удаагаа тавьж эхэлсэн нь сайд нарыг Засгийн газрын хувь заяаны тухай ярилцахад хүргэсэн гэх мэдээлэл байна.

Эх сурвалжийн хэлснээр Ерөнхий сайд өчигдөр мөн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг цуглуулан уулзаж, чиглэл өгчээ. Харин маргааш Засгийн газар хуралдах гэнэ. Засгийн газрын хуралдааныг өчигдөр үдээс хойш зарласан хэдий ч болоогүй тул маргааш дахин зарлахаар болжээ.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж