Колумбийн ерөнхийлөгч шинэ Засгийн газраа зарлав

Хуучирсан мэдээ: 2014.08.12-нд нийтлэгдсэн

Колумбийн ерөнхийлөгч шинэ Засгийн газраа зарлав

 

Колумбийн дахин сонгогдсон ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос шинэ Засгийн газраа даваа гаригт танилцуулжээ. Шинэ сонгогдсон бүрэн эрхийн хугацаандаа энх тайван, тэгш эрх, боловсролын чиглэлд түлхүү анхааран ажиллана гэж тэр хэллээ.

 

Колумбийн засгийн газар нь 16 гишүүнтэй ба тэднээс Батлан хамгаалахын сайд Хуан Карлос Пинсон, Гадаад хэргийн сайд Мария Анхела Ольгин, Сангийн сайд Маурисио Карденас, Мэдээлэл, холбооны сайд Диего Молано Вега, Эрүүл мэнд, нийгмийн хангамжийн сайд Алехандро Гавирия, Орон сууц, барилгын сайд Луис Энао Кардона, Соёлын сайд Мариана Гарсес Кордоба нар албан тушаалаа хадгалан үлдлээ.

 

Хөдөө аж ахуйг хуучин Дотоод хэргийн сайд Аурелио Ирагорри Валенсия, Худалдаа аж үйлдвэрийн болон аялал жуулчлалын сайдад Сесилия Альварес Корреа нар томилогдов. Дотоод хэргийн сайдаар  Хуан Фернандо Кристо, Хууль зүйн сайдаар Есида Рейес, Уулын аж үйлдвэр, эрчим хүчний сайдаар Томас Гонсалес, Боловсролын сайдаар Жина Пароди, Хүрээлэн буй орчин ба тогтвортой хөгжлийн сайдаар Габриель Вальехо, Хөдөлмөрийн сайдаар Луис Эдуардо Гарсон, Тээврийн сайдаар Наталиа Абельо нар шинээр сонгогджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж