Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дахин тавьжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.12-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дахин тавьжээ

УИХ-д суудалгүй намуудын төлөөлөл саяхан хуралдаж, Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг дахин тавьсан байна. Өнгөрсөн зургадугаар сард тус намууд Засгийн газраас санаачилсан Газрын тухай хууль хийгээд Ашигт малтмалын тухай хуулийн төслүүд нь Үндсэн хуулийг зөрчсөн, авлига хээл хахууль буурах биш өссөн, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэх үндэслэлүүдээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг буруутган огцрох ёстой хэмээн шаардлага хүргүүлж байсан юм.

Харин энэ удаад дээрх шаардлага дээр дахин нэг үндэслэлийг нэмж, Ерөнхий сайд эрх мэдлээ ашиглаж хууль зөрчин ахлах зөвлөх Л.Гансүхтэйгээ Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд очиж уулзсан тул БНХАУ-ын удирдагчтай гэрээ хэлцэл хийх эрхгүй огцрох ёстой гэж үзсэн байна. Шаардлагаа тус намынхан УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүдэд дахин илгээжээ.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж