Cолонгоcчууд “Эрдэнэс Тавантолгой”-той танилцана

Хуучирсан мэдээ: 2014.08.12-нд нийтлэгдсэн

Cолонгоcчууд “Эрдэнэс Тавантолгой”-той танилцана

Монгол-Солонгосын эдийн засгийн форум өчигдөр Их тэнгэрт эхэлсэн бөгөөд оролцогчид өнөөдөр Өмнөговь аймгийг зорьжээ. Тэд “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”-ийн үйл ажиллагаатай танилцах юм. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой”-д нүүрсний метан хийн цооногийн төслийг нээх үйл ажиллагаа болох юм. Энэ төслийг “Эрдэнэс Тавантолгой” компани БНСУ-ын “Корей газ” корпорацитай хамтран хэрэгжүүлэхээр болж байна. Эдийн засгийн форумын нээлт дээр “Корей газ” корпорацийн захирал Ян  Юнг Мюнг “Монгол Улс нүүрс, зэс, уранаар дэлхийд эхний 10 дугаарт ордог. Харин Солонгос улс эрчим хүчнийхээ 96 хувийг гадаадаас авдаг. Техник технологи сайтай. Тиймээс Монгол Улстай хамтран ажиллах нь хоёр улсад хоёуланд нь ашигтай” гэв.

Форумын төлөөлөгчид  энэ өдөр  малчин айлд зочилж, монгол ахуйг үзэж сонирхох юм байна.

 О.САРНАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж