Наймдугаар сар талдаа орж, найр наадам өндөрлөж байгаа энэ өдрүүдэд төрийн албаныхан албан тасалгаандаа ирж, байгаагаа дуулгалаа. Гэхдээ зарим нэг нь их л зүйл ойлгож ирсэн бололтой. Өчигдрийн байдлаар нэг ам.доллар 1889 төгрөгтэй тэнцэж байна. Эдийн засгийн хямрал энд тэнд үргэлжилсээр байгааг байгуулагуудын төсвөөс харахад илхэн.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай "Хэмнэлт" хийсэн талаараа жиргэлээ. Тэрээр өчигдөр (08.11) твиттэр хуудсаараа дамжуулан"Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэж төсвийн хэмнэлтийн горимд шилжсэн учир ЦАЙ, ЧИХЭР байхгүй болохыг зөвөөр ойлгоорой. гэж жиргэлээ.
Түүний энэхүү үйлдлийг жиргээчид төдийлөн сайнаар хүлээж авсангүй. Үүний хариуд жиргээчид "Магнай дарга. Ойрд дуулдахгүй байсан. Төсвөө хэмнээд өрөөнөөсөө гарахаа болио юу? Цай чихэр багадахгүй. Бусад зардлууддаа энэ мэт хандах хэрэгтэй. Албаны машаан унахаа боль! Жинкэн хэмнэлт. гэж жиргээчид хариу барьж байлаа.
Юутай ч Магнай даргын энэхүү "Хэмнэлт" хэр үр дүнтэй байхыг харах л үлдлээ. Ер нь тэгээд цай, чихэр хэмнэх нь хэр оновчтой юм болдоо.
Ч.ШАРХҮҮ