AP Photo/Sergei Grits
- Украины еранхийлөгч Петр Порошенко Донбассын хэрэг явдлыг зохицуулах талаар Нормандын эсвэл Женевын талаар ярилцахад бэлэн гэж мэдэгдсэн байна.
- Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хүмүүнлэгийн ажиллагааны талаар тохиролцоонд хүрсэн учраас Улаан загалмайн ивээлийн дор явагдана гэлээ.
- Украины зүүн хязгаарт явуулж байгаа ажиллагаа нь оросуудыг тэр нутгаас шахан зайлуулах гэсэн Киевын эрх баригчдын зорилго гэж Гадаад хэргийн сайд Сергей Лавров үзэж байгаагаа мэдэгджээ.
- Амь үрэгдсэн сайн дурын цэргийнхний ар гэрт нөхвөр болгон 1,25 сая доллар олгосон гэж өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын Засгийн газар мэдээлжээ.
- "Батькивщина" намын Дээд рад дахь жигүүрийнхэн Оросын эсрэг авах хориг арга хэмжээний талаар Засгийн газрын оруулсан саналын тухай хуулийн төслийг эхний хэлэлцүүргээр нь дэмжинэ гэж мэдэгдлээ.
- OSCE байгууллагын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Дунья Миятович наймдугаар сарын 5-нд Украинд сураггүй болсон "Россия сегодня" агентлагийн гэрэл зурагчин Андрей Стениныг нэн даруй суллахыг шаардсан байна.
- Оросын хилийн автомашиныг нэвтрэн өнгөрүүлэх "Матвеев Курган" боомт ажиллагаагаа сэргээв. Суудлын болон автобус хоёр тал руу чөлөөтэй нэвтэрч харин ачааны машинуудыг Украины гаалиар нэвтрүүлэхгүй байгаа гэнэ.
- Луганск хот бүрэн тусгаарлагдсан, амь дүйсэн байдалд байна гэж хотын зөвлөл мэдээлэв.
- Донецк хотын онцгой хэрэгтнүүдийн колони их бууны галд нэрвэгдэх үеэр зугтсан хоригдлууд буцан ирэх хүслээ илэрхийлсэн тухай Украины шүүхийн шийдвэр биелүүлэх албанаас мэдээлэв.
- Украины арми Донецк хотыг их буугаар буудсаар байна. Энэ өдөр хотын Киров, Ленины районууд их бууны галт дайрагдлаа.
- Европын холбооны Улс төр ба аюулгүй байдлын хороо мягмар гаригт Украины асуудлыг авч хэлэлцэнэ.
- Украинд хүмүүнлэгийн ээлжит тусламжийг хүргэсэн тухай Чеченийн ерөнхийлөгч Рамзан Кадыров мэдэгдлээ.
- Украины зүүн хязгаарт хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа гэж Финляндын Гадаад хэргийн сайд Эркки Туомиойя хэлжээ.
- "Днепр» сумангийн дайчид Алчевска хотын “ард түмний мэр” Николай Бойког баривчилсан байна.
Баривчлагдсан Николай Бойко
- Горловка хот дахь "Стирол" химийн концернийн үйлдвэрийг их буугаар буудах нь хорт бодисны хаягдлыг өдөөн 300 км-ын хүрээнд хүмүүсийг хордуулах аюултай боллоо.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР