Өнөөдрийн
хямд үнэтэй, өндөр үзүүлэлттэй компьютер зах зээл дээр борлуулагдаж
байгаа энэ үед компьютерийн өндөр хүчин чадал гүйцэт ашиглагдахгүй байх
нь их байдаг. NComputing X550 виртуаль компьютерийн терминал нь нэг
компьютерийг 6 хэрэглэгч үр ашигтайгаар хэрэглэх боломжийг олгодог.
Хэрэглэгчид гарах давуу талууд
Эцсийн
хэрэглэгчийн хувьд ширээнийх нь доор бодит процессор байхгүй гэдгийг
хэлэхэд тун хэцүү. Хэрэглэгч бүр өөрийн гэсэн хувийн ажлын талбарыг хүсч
байдаг. Программууд, файлууд, тохиргоо гээд бүх зүйлсээ хэрэглэгч бүр
өөрийн сонирхлоор зохион байгуулж, ашиглаж байдаг. Гар, хулгана,
дэлгэцээ 4,5 инчийн жижиг төхөөрөмжинд холбоно. Зай эзлэхгүй, дуу чимээ
гаргахгүй.
Өмнө
нь иймэрхүү холболт дуу дүрсний асуудлыг үүсгэдэг байсан бол Х550
загварын хувьд эдгээр асуудал бүрэн шийдэгдсэн байна. Стандарт чанга
яригчны порт нь(3.5 millimeter) хэвийн стерео гаралттай. Түүнээс гадна
дэлгэцийн 16-бит өнгийн, 60 hertz refresh rate бүхий 1280×1024(standart)
болон 1440х900(widescreen) пикселийн үзүүлэлтийг дэмжиж ажилладаг.
IT-уудад гарах давуу талууд
NComputing
X550 багцад нэг PCI card, XD2 холболтын төхөөрөмж, vSpace виртуаль
компьютерийн програм хангамж багтдаг. Танд ердөө PS/2 гар болон хулгана,
дэлгэц, стандарт CAT 5e эсвэл CAT6 кабел байхад л хангалттай.
PCI
card болон програм хангамж нь Microsoft Windows болон Linux үйлдлийн
системтэй хэвийн ажилладаг. Хэрэв та хоёрдох X550 PCI card -аа суулгах
юм бол нэг компьютерт 11 хүртэлх хэрэглэгчийг холбон ажиллуулах
боломжтой.
Програм
хангамжийг ашиглаж сурахад тусгай сургалт хэрэггүй. vSpace програм нь
хэрэглэгч бүрийн файлууд, тохиргоог тус тусдаа фолдерт хадгалж байдаг.
Нэмэлт цахилгаан үүсгүүр хэрэггүй. XD2 төхөөрөмж бүр компьютертэй холбогдож байгаа кабелиараа 1Ватт цахилгаан авч ажилладаг.
Хамгийн
гол нь та 11 компьютерийн хэвийн ажиллагааг хангаж ажиллахын оронд 1 л
компьютерийн хэвийн ажиллагаанд анхаарлаа хандуулна гэсэн үг. Таны 100
компьютерийн асуудал 10-хан компьютерийн асуудлаар солигдлоо.
Анхаарах нь
Мэдээж
нэг компьютерийн дундаа ашиглах нь зарим програмын хувьд ажиллах
боломжийг хязгаарладаг. Жишээ нь 3D програмууд, инженерчлэл,
загварчлалын CAD эсвэл видео монтаж хийдэг хүмүүст мэдээж тохиромжгүй.
Харин ердийн оффисын хэрэглэгчид оюутан сурагчдын хувьд үзүүлэлт
хүрэлцэхгүй асуудал гарахгүй. Магадгүй маш өндөр хэрэглээтэй
хэрэглэгчидтэй бол та хэрэглэгчийн тоог цөөрүүлж, 3 хэрэглэгчийг нэг
компьютерт холбосноор тэдний ашиглах нөөцийг нэмэгдүүлж өгөх болно.
Эх сурвалж: www.Likeit.mn