Зарим ШТС-д АИ-92 бензин тасалджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Зарим ШТС-д АИ-92 бензин тасалджээ

Зарим шатахуун түгээх станц бензин зарахгүй байна гэсэн мэдээлэл манай редакцид ирсний дагуу холбогдох хүмүүсээс тодрууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр үдээс өмнө “Сод Монгол” болон “Шунхлай” компанийн шатахуун түгээх станцын зарим салбарт АИ-92 бензин зарахгүй байжээ. Шатахууны хомсдолд санаа зовох зүйлгүй хэмээн албаны хүмүүс хэлж байгаа ч газар дээрээ байдал өөр байна. Тиймээс бид энэ талаар Газрын тосны газрын орлогч дарга Ц.Амраагаас тодрууллаа.

-Өнөөдөр өглөөний байдлаар зарим ШТС-иуд АИ-92 бензин зарахгүй байна гэсэн мэдээлэл ирлээ.

-АИ-92 бензин дээр хомсдол үүсэхгүй байх ёстой. Би дөнгөж сая бүх компанийн захирлуудтай холбогдож, мэдээлэл авлаа. “Петровис”, “Магнай трейд”, “М Ойл” болон бусад компаниуд АИ-92 бензинд ямар нэг асуудал үүсээгүй. Энэ төрлийн бензиний борлуулалт хэвийн явагдаж байгаа гэж хэлсэн.

-Манай уншигчдаас ирүүлсэн мэдээллээр бол “Сод Монгол”, “Шунхлай” компанийн зарим салбарууд бензин байхгүй гээд зарахгүй байна гэх юм. Ер нь ихэнх ШТС-ууд оочер дараалал ихтэй байна?

-“Сод Монгол” компанийн бензин өнөөдөр бууж байгаа. “Шунхлай” компанийн бензин урьд шөнө ирсэн. Тийм болохоор зарим компаниуд шатахуунаа татаж дуусаагүй байгаа юм. Ийм асуудал жирийн үед ч тохиолддог. Тийм болохоор хэрэглэгчдийг сандрах хэрэггүй гэж хэлмээр байна. Дээрх нэр бүхий хоёр компанийн удирдлагууд өнөө оройдоо багтаад АИ-92 бензинээ татаж дуусна гэсэн байгаа. Тэгэхээр худалдаа хэвийн үргэлжилнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж