Фото: Behrouz Mehri / AFP
Тегеран хотын захад Ан-140 онгоц унах үеэр 38 хүн амиа алджээ. Ослоор есөн хүн амьд үлдсэн байлаа гэж Agence France-Presse Ираны Тээврийн орлогч сайд АхмадаМаджидийн (Ahmad Majidi) хэлснээс иш татан дамжууллаа.
Гэрч нарын яриагаар хоёр чанга тэсрэлтийн дуу гарсны дараа онгоцны үлдэгдэл шатаж эхэлсэн гэнэ. Онгоц дөнгөж хөөрсний дараа нисгэгч нь хөдөлгүүрт гал гарсныг мэдээлээд эргэн буух гэж оролдон хэдэн минут нисээд Тегеран хотын захын дүүрэгт унажээ.
Эхний мэдээгээр онгоцны багийн найман гишүүд, 40 зорчигч бүгд амь үрэгдсэн гэж байв.
Sepahan Airlines компанийн Ан-140 онгоц Тегераны нисэх буудлаас Табас хотын зүг хөөрөөд хэдэн минутын дараа энэ ням гаригт сүйрсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР