"Женко тур бюро ХК", "Торго фэйшн"-тэй хамтран Соёл спорт аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр энэ зуны хамгийн том үндэсний хувцасны загварын шоу болох "Nomadic Fashion show"-г зохион байгуулах гэж байна. "Nomadic Fashion show" ирэх бямба гаригт буюу наймдугаар 16-ны 20.00 цагаас Чингис хааны морьт хөшөөний цогцолборын гадна талбайд болох аж. Монголын бахархал, үндэсний урлаг, үндэсний соёлоороо нүүдэлчдийн язгуур соёлыг түгээе уриатай зохион зохион байгуулагдаж буй шоунд бүх Монгол хувцасны загварууд, шигтгээ, хатад, зэнт гүрэн, эзэнт гүрний хатад зэрэг загваруудыг танилцуулах аж. Мөн төрийн соёрхолт дуучин Д.Болд, дуучин Наран, Морин хуурын чуулга, "Шанз 3" охидын хамтлаг болон бусад урлаг соёлын одод ая дуугаа өргөн барих аж.
Өнөөдрийн байдлаар Монгол улсад 20 орчим ястан байгаа бөгөөд тэд угсаа гарал, нас, хүйс, улирлын онцлог, зэрэг дэвээсээ улбаалан 400 орчим төрлийн дээл хувцас болон дагалдах өмсгөлүүдийг хэрэглэн иржээ. Монгол үндэсний хувцас нь нүүдлийн аж амьдралд зохицсоноос гадна тухайн цаг үеийнхээ түүхэн онцлогийг өөртөө шингээн уран нарийн хийц, өнгөний билэгдлээр улам баяжигдсаар ирсэн, оюуны болон үнэт эдийн соёлын чухал өв бөгөөд үүгээр дамжуулан үндэснийхээ өв соёлыг олон улсын жуулчид болон олон нийтэд сурталчлах зорилготой арга хэмжээ юм.
Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 328960, 94011900 утсаар лавлана уу.
Ч.БОЛ