911 рүү текстэн мэссэж бичдэг болно

Хуучирсан мэдээ: 2014.08.11-нд нийтлэгдсэн

911 рүү текстэн мэссэж бичдэг болно

911-ээс тусламж гуйж дуудлага өгөхөд зөвхөн утсаар ярих боломжтой байсан бол тун удахгүй текстэн мэссэжээр тусламж хүсэх боломжтой болжээ. Ингэснээр ярих боломжгүй болон дуу чимээ ихтэй яриа нь тод сонсогдохгүй нөхцөлд байгаа иргэд 911-ээс тусламж гуйх боломж бүрдэх юм хэмээн Холбооны харилцаа үүрэн холбооны комиссоос мэдээлжээ.

Гэмт этгээдээс нуугдсан үедээ мэссэжээр дуудлага өгснөөр өөрийгөө эрсдэлд оруулахгүйгээр амь нас, эд хөрөнгөө хамгаалах, аврах боломж бүрдэнэ хэмээн тэд мөн онцолж байгаа аж. 911 рүү дуудлага хийн тусламж хүсч байх үедээ гэмт этгээдийн халдлагад өртөх тохиолдол элбэг байдаг байна. Тиймээс гэмт этгээдэд мэдэгдэлгүйгээр 911 рүү холбогдох шинэ боломж нь олон хүний амь насыг аврана хэмээн тооцож байгаа аж.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж