Дорноговийн залуус “Хамрын хийд”-ийн хогийг цэвэрлэв

Хуучирсан мэдээ: 2014.08.11-нд нийтлэгдсэн

Дорноговийн залуус “Хамрын хийд”-ийн хогийг цэвэрлэв

UBS телевизийн санаачлан зохион байгуулж буй “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот төслийн багийнхан эх орны дөрвөн зүг, найман зовхист ажиллахаар аялалд гараад байгаа билээ. Уран бүтээлчид нийт дөрвөн багт хуваагдан эх орны баруун, зүүн хязгаар,  өмнө, хойд зүгт ажиллан шинэ үеийн манлайлагч залуустай уулзаж, тэдний ажил амьдрал, санаа бодлыг сонссоор явна. Тус төслийн хүрээнд үнэт зүйл, өөдрөг тэмүүлэлтэй, бүтээлч залуусын бодит оролцоог дэмжиж, ёс зүйтэй, нээлттэй, шударга өрсөлдөөнийг жишиг болгон нийгэмд эерэг өөрлөлт бий болгохоор зорьж байгаа. Говийн бүсээр аялж яваа багийнхан Дорноговь аймгийн Айраг, Сайншанд, Мандах суманд ажиллаж, малчин залуустай уулзаад байна. Дорноговь аймгийн хэмжээнд төслийг дэмжиж, оролцох сонирхолтой залуус маш олон байна. Харин төв суурин газраас хол, хөдөө мал дээр байгаа  залуусын хувьд мэдээлэл хангалттай хүрээгүй байгаа ажээ.

Дорноговийн залуус өөрсдийн  оролцоог нэмэгдүүлж чадвал орон нутаг илүү хурдан хөгжих боломж байгааг олж  харжээ. Тийм ч учраас Сайншандын залуучууд нэгдэж, Хамрын хийд орчмын хогийг цэвэрлэж гурван цагийн дотор найман машин хог цэвэрлэлээ. Залуус оролцоогоороо нэгдэж 30 өдөр цэвэрлэх хогийг гурван цагийн дотор цэвэрлэсэн байна. Ийнхүү түүх соёлын дурсгалт газраа залуус өөрсдийн санаачлагаар хийжээ. Энэ бол залуучууд зүтгэж чадвал уулыг нурааж, усыг ширгээх хүч байгааг харуулсан жишээ юм.

Залуусын санал бодлыг сонсч нуугдмал идэвхийг сэргээж, оролцоог нь улам нэмэгдүүлэхэд аяллын бас нэгэн зорилго оршиж байгаа.

Дорноговийн залуусын хувьд “Улс төрд шинэ манлайлагч” төсөлд оролцож, аймгийнхаа хөгжлийн тухай “Надад шийдэл байна” исээ бичиж оролцохоо илэрхийлээд байна.

“Улстөрд шинэ манлайлагч” зорилтот телевизийн төсөлд эх орны дөрвөн зүг найман зовхист болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй  Монгол Улсын 22-40 насны иргэн “НАДАД ШИЙДЭЛ БАЙНА” сэдвийн хүрээнд 500 хүртэл үгтэй исээ /эссэ/ бичиж, төслийн багт цахим шуудангаар эсвэл цаасан  хэлбэрээр ирүүлж оролцоно.

Төслөөс шалгарсан шилдэг 30 оролцогч EBI хүрээлэнгээс АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулах мэргэшүүлэх нэг сарын хөтөлбөрт 100 хувийн тэтгэлэгтэй суралцаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Монгол Улсаа төлөөлөн оролцоно. Түүнчлэн үндэсний шилдэг нэг оролцогч Harvard University-ийн манлайллын мэргэшүүлэх  хөтөлбөрт суралцах юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж