Технологийн салбарын цусгүй тулааныг хийдэг Apple Samsung хоёр компани ирэх есдүгээр сард шинэ загварын ухаалаг гар утсуудаа гаргах гэж байгаа билээ. Apple компани iPhone 6 ухаалаг гар утсаа танилцуулах ба уг бүтээгдэхүүнтэй хүчтэй өрсөлдөх бүтээгдэхүүнээр Samsung-гийн Galaxy Alpha нэртэй гар утсыг нэрлээд байгаа юм.
Galaxy Alpha ухаалаг гар утсыг ирэх есдүгээр сарын эхээр танилцуулна хэмээн яригдаж байгаа ч уг утасны техникийн үзүүлэлтүүдийн мэдээллийг цацсан байна.
Уг мэдээлэлд дурьдсанаар Galaxy Alpha ухаалаг гар утас нь 4.7 инчийн 1080×720 пикселв бүхий нягтаршилтай дэлгэцтэй, 2GB RAM-тай, 32GB onboard багтаамжтай, хурууны хээ таних технологитой, зүрхний цохилт хянагчтэй, 1860mAh батерейтай, 4G LTE, USB 3.0 болон Bluetooth 4.0-тэй, octa-core Exynos процессортой юм байна.
Харин камерын хүчин чадлын хувьд харьцангуй өндөр 12 мегапиксель байх гэнэ. Нүүрэн талын камер нь 2.1 МР ба автоматаар фокусаа тохируулдаг аж.
Т.БИЛГҮҮН