Украин: наймдугаар сарын 9-10

Хуучирсан мэдээ: 2014.08.11-нд нийтлэгдсэн

Украин: наймдугаар сарын 9-10

Семеновка суурин. Фото: Анатолий Степанов / AFP

 

  • Украины хүчнийхэн  Донецк ба Луганск мужуудын хилээр тэднийг тусгаарлан бүслэхээр давшиж байна. Тэд өмнө нь алдсан байсан Дьяково  сууриныг эргүүлэн эзлээд Красный Луч суурины ойролцоо довтолгоонд орлоо гэж өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын сайтад өгүүлжээ.
  • Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллагын шалтгалтын хэсгийнхэн Шахтерск хотод очсоны дараа хотыг хүн ам нь орхин гарсныг мэдээлж  байна.
  • Саур-Могила  өндөрлөг дэх эх орны дайны дурсгалын хөшөө  хүчнийхэн ба сайн дурынхны байлдааны ажиллагаанд хүчтэй нэрвэгдсэн гэж РИА Новости дамжуулжээ.
  • Украины арми бөнөөр  гарах тийрэлтэт системээр Донецкийн Кировын районы хувийн сууцнуудыг буудлаа гэж "Интерфакс» мэдээлэв.
  • Украины армийн байрлалыг “Град” системээс буудсан хохирол гараагүй гэж хүчний ажиллагааны хэвлэлийн алба мэдээлж байна.
  • Донецк хотыг их буугаар буудах үеэр хоёр энгийн хүн алагдаж, хоёр нь шархаджээ.
  • Луганск мужийн стратегийн чухал Красный Луч хотыг хүчнийхнээс чөлөөлсөн тухай сайн дурынхан мэдээлэв. Луганскийн . Алчевска, Стаханова районуудад байлдаан явагдсан тухай  мэдээлж байна.
  • Оросын бааатар Ахмад Кадыровын  нэрэмжит  бүс нутгийн сангаас Украины зүүн хязгаарт хүмүүнлэгийн тусламж хүргүүлсэн байна. Энэ тухай Чеченийн лидер  Рамзан Кадыров Instagram-д бичжээ.
  • Донецкийн сайн дурынхны хүчин 11 сууринд хяналтааа тогтоосон тухай "Русская весна»  агентлаг мэдээлжээ.
  • Хүлээн зөвшөөрөгдөөгүй ДАУ-ын Засгийн газар Донецкийн хүмүүнлэгийн хямралыг гүнзгийрүүлэхгүйн үүднээс гал зогсооход бэлэн гэлээ. Гэхдээ ямар ч түрэмгийлэл хариу өгнө гэж амлажээ.
  • Ерөнхийлөгч Петр Порошенко украин-оросын хилд хяналт тогтоох ажиллагаа бүтэлгүйтсэнийг мөрдөн шалгах үүрэг өгсөн байна.
  • Оросын хууль хяналтынхан Ростов мужид орж ирэх үеэр нь баривчилсан Украины таван офицерт ял тулгалгүйгээр суллан явуулав. Тэд дээд тушаал биелүүлж, байсан хүмүүс гэж офицерүүдаас байцаалт авсны дараа  оросууд мэдэгдсэн байлаа.
  • Сайн дурынхны Горловка, Донецкийн  бүлэглэл бүслэгдсэн тухай мэдээлж байна.
  • Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөл Оросын эсрэг авахаар Засгийн газрын хориг арга хэмжээний саналыг Дээд рад баталсны дараа 13-наас эхлэн хэрэгжүүлнэ гэлээ.
  • Майданы идэвхтнүүд хотын захиргааны байрыг чөлөөлнө гэж тохиролцоо хийсэн  хэмээн хотын захирагч Виталий Кличко мэдээлэв.
  • Украины хүчнийхний томоохон бүлэглэл Луганск муж дахь бүслэлтээс гарч чадсан тухай хүчнийхэн мэдээллээ.
  • Батлан хамгаалах яамны албан тушаалтнууд  чанаргүй хуягт хантааз худалдан авснаас  цэргийн 65 албан хаагч шархадсан гэж прокурор мэдээлэн энэ талаар хэрэг үүсгэжээ.
  • Украины Дотоод хэргийн сайд Аваковын хүү "Киев-1» суманд элссэн тухай мэдээлсэн ба сайн дурынхан түүнийг  тулааны талбайд хүлээн авна гэж амлав.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж