&#34Nomadic Fashion show&#34 үндэсний урлагийг мэдрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.08.08-нд нийтлэгдсэн

&#34Nomadic Fashion show&#34 үндэсний урлагийг мэдрүүлнэ

"Женко тур бюро” ХК, "Торго фэйшн"-тэй хамтран Соёл спорт аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр энэ зуны хамгийн том үндэсний хувцасны загварын шоу болох "Nomadic Fashion show"-г өнөөдөр 20.00 цагт Чингис хааны морьт хөшөөний цогцолборын гадна талбайд зохион байгуулах гэж байна.

Монголын бахархал, үндэсний урлаг, үндэсний соёлоороо нүүдэлчдийн язгуур соёлыг түгээе уриатай тус шоунд Монгол хувцас загварууд, шигтгээ, хатад, эзэнт гүрэн, эзэнт гүрний хатад зэрэг загваруудыг танилцуулах аж. Мөн төрийн соёрхолт дуучин Д.Болд, дуучин С.Наран, Морин хуурын чуулга, "Шанз 3" охидын хамтлаг болон бусад урлаг соёлын одод ая дуугаа өргөнө.

Монгол улсад 20 орчим ястан үндэстэн байгаа бөгөөд тэд угсаа гарал, нас, хүйс, улирлын онцлог, зэрэг дэвээсээ улбаалан 400 орчим төрлийн дээл хувцас,  дагалдах өмсгөлүүдийг хэрэглэж иржээ. Монгол үндэсний хувцас нь нүүдлийн аж амьдралд зохицсоноос гадна тухайн цаг үеийнхээ түүхэн онцлогийг өөртөө шингээн уран нарийн хийц, өнгөний билэгдлээр улам баяжигдсаар ирсэн, оюуны болон үнэт эдийн соёлын чухал өв бөгөөд үүгээр дамжуулан үндэснийхээ өв соёлыг олон улсын жуулчид болон олон нийтэд сурталчлах зорилготой арга хэмжээ юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж