Хүүхдийн спортын наадмын шилдгүүд удахгүй тодорно

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Хүүхдийн спортын наадмын шилдгүүд удахгүй тодорно

Монгол улсын Засгийн газраас зохион байгуулж спортын 24 төрлөөр явагдаж буй Хүүхдийн спортын IV их наадмын сүлчийн тэмцээнүүд эхэллээ. Хөл, бөмбөг, самбо жудогийн тэмцээн өнөөдөр Эрдэнэт хотод эхэллээ. Жудогийн тэмцээнд аймаг, дүүргүүдээс шалгарсан 400 гаруй тамирчин хурд, хүчээ сорьж байгаа юм. Жигшээ тэмцээн хоёр өдөр үргэлжилэн дүнгээ гаргана. Наадмын дундуур гаргасан явцын дүнгээр Төв, Хөвсгөл аймгийн баг ижил 1538 оноогоор тэргүүлж, Орхон, Сэлэнгэ, Булган гэсэн төвийн бүсийн аймгууд өнгөлж байлаа. Байгууллагын дүнгээр эхний зургаан байр эзэлсэн БТСГ-ыг 10 сая, 8 сая, 6 сая, 4 сая, 3 сая, 2 сая төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнах бол анхан шатны нэгж байгууллагуудаа дэмжих үүднээс аймаг, дүүрэг бүрээс шилдэг нэг сургуулийг шалгаруулан нэг сая төгрөгөөр урамшуулна. Гэхдээ үлдсэн тэмцээнүүдээс ихээхэн зүйл шалтгаална. Хүүхдийн наадмыг зохиохын хэрээр спортоор дурлан хичээллэгчид нэмэгдэж, хөдөө орон нутагт материаллаг бааз бэхжүүлэх нөхцөл бүрэлдэж буйг БТСГ-ынхан онцолж байлаа. Хүүхдийн спортын IV их наадам нь Лондон-2012 зуны олимпийн ХХХ наадам, Инсбрук-2012 өсвөр үеийнхний өвлийн олимпийн анхдугаар наадам болон Монголын Бүх Ард Түмний их наадмын өмнөх жил явагдаж буйгаараа өвөрмөц онцлогтой юм. Монголын хүүхдийн спортын IV их наадмын хаалтын ажиллагаа энэ сарын 19-нд 15.00 цагт Орхон аймагт болно.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж