Ардын хувьсгалын 93 жилийн ой, Жалханз хутагт Дамдинбазарын мэлмий гийсний 140 жилийн ойд зориулсан “Хотгойд хурд-3” даншиг наадмын нээлт сүрлэг сайхан болж өнгөрлөө. Нээлтийн үеэр Жалханз хутагтын амьдрал, тэмцлийг уран сайхнаар харуулж, их хутагтын дүр дэлгэцэнд мөнхөрснөөрөө дахин мэндэлж, зол олондоо хүндэтгэл үзүүлсэн юм.
Мөн эрдэнийн эрхины тоогоор буюу 108 хуварга наадмын талбайд саатаж, ном хурсан нь олны цэнгэл дээр ариусал нэмсэн. Хүүхдүүдийн морин хуурын тоглолт, бүжиг гээд Хөвсгөлчүүдийн наадмын нээлт сайхан боллоо.
Эх сурвалж: http://khovsgol.gov.mn