АНУ исламистуудын байрлалд цохилт өгнө

Хуучирсан мэдээ: 2014.08.08-нд нийтлэгдсэн

АНУ исламистуудын байрлалд цохилт өгнө

Барак Обама

Фото: Saul Loeb / AFP

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама шаардлагатай үед Ирак дахь “Исламын халифат” гэх террорист бүлэглэлийн (өмнө нь "Ирак, Левантегийн исламын улс », ИЛИУ) байрлалуудад агаарийн нарийвчилсан цохилт өгөх үүрэг өгчээ. Тэр нь хоморголон устгах боломжит ажиллагааг зогсооход чиглэгдсэн гэж ерөнхийлөгч наймдугаар сарын 8-нд мэдэгдсэн байна.

 

Америкийн ажилтнууд ба энгийн иргэдийг хамгаалах шаардлагатайг онцолсон байна. Америкийн нисэх хүчин агаарын цохилт хийхээс гадна хүмүүнлэгийн тусламж хүргэх ажиллагааг явуулах гэнэ.

 

Иракаас 2011 онд Америкийн цэргийг гаргаснаас хойш тэдний явуулах байлдааны анхны ажиллагаа нь энэ агаарын цохилтууд болно. Гэхдээ хуурай замын цэргийг Иракт оруулахгүй гэж Обама хэлэв.

 

ИЛИУ-ын бүлэглэлийнхэн  энэ жилийн зургадугаар сард довтолгоонд орж Ирак, Сирийн газар нутгийн  хэсгийг эзлээд халифатын улс байгуулснаа зургадугаар сарын 29-нд зарлажээ. Исламистууд өөрийн лидерээр Абу Бакр аль-Багдади нэрээр алдартай Абдалла Ибрагим ас-Самараи гэгчийг  зарлан тодруулсан байгаа. Хамгийн сүүлд  тэд Иракийн Кар-Кош хотыг пүрэв гаригт эзэлсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж