З.Энхболд: Валютын ханш бидэнд сануулж байна

Хуучирсан мэдээ: 2014.08.08-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Валютын ханш бидэнд сануулж байна

З.Энхболд: Өмнөх жилүүдийн алдааг зас гэдгийг өнөөдрийн валютын ханш бидэнд сануулж байна

2014 оны 07 дугаар сарын 05-30-ны өдрүүдэд УИХ-ын дарга З.Энхболд Баян-Өлгий аймагт ирж, Алтай Таван богд, Хотон нуурт хэд хоног амраад буцсан билээ. Та бүхэнд энэ үеэр авсан ярилцлагыг хүргэж байна.

 –        Эрхэм хүндэт УИХ-ын дарга та асар их ажлынхаа хажуугаар манай Баян-Өлгий аймагт ирээд хэд хоног амраад буцаж байна. Та сайхан амарсан уу? Сэтгэгдэл ямар байна?

–        Алтай Таванбогдоо үзлээ, Хурган нуур, Хотон нуур дээр сайхан амарлаа. Монголын Шведцари гэж нэрлэгдэх маш сайхан байгальтай газруудыг өөрийн биеэр ирж үзсэнд баяртай байна. Зочломтгой сайхан казах айлуудаар орж, хүмүүстэй уулзлаа. Хотон нуурын эрэг дээр байгалийн сайханыг үзэж загасчиллаа. Морь унасан гээд маш сайхан аялал болсон.

–        УИХ-ын хаврын чуулган сайд нарын асуудал гээд нилээн шуугиантай өнгөрсөн. Ер нь УИХ анх төлөвлөсөн ажлаа бүрэн хийж амжсан уу?

–        УИХ-ын чуулганы ажлыг баталсан хуулийн тоогоор дүгнэх нь буруу байгаа юм. УИХ өөрөө гишүүдээс бүрддэг, гишүүдийн ард намууд нь байдаг. Бүгдээрээ санал нийлсэн асуудал хурдан шийдэгдээд явдаг. Аль нэг бүлэг, эсвэл хэсэг гишүүд санал нийлэхгүй бол асуудал шийдэгдэхгүй байгаад байдагХаврын чуулган улс орны өмнө тулгамдсан эдийн засгийн чиглэлийн асуудлуудаа бүрэн шийдэж дууссан байгаа. Газрын тосны тухай хууль 1991 оноос хойш анх удаагаа шинээр батлагдаж гарлаа. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлтийг зөвшөөрч, зөвшөөрөгдсөн газарт хайгуул хийх эрхийг шинээр нээж өглөө. Урьд нь бол хориглосон байсан. Амарч явахдаа би бас айлаар орж ард иргэдийн санаа бодлыг сонссон. Жишээлбэл Хотон нуурын эрэг дээр зусаж байгаа Цэнгэл сумын иргэн Хусан гуайн  гэрт орсон. Тэгээд би зориудаар "Улаанбаатар хотод долларын ханш өслөө гээд олон хүн дургүйцээд байна. Танд ер нь мэдэгдэж байгаа юм байна уу» гэж асуусан. Тэгэхэд Хусан гуай: "Малчид бидэнд ямар шууд мэдрэгдэх биш дээ. Бид нарын хэрэглэдэг бензин хуучин үнээрээ байгаа. Гурил, улаан буудайнд бас төр оролцож үнийг нь тогтвортой байлгаж байгаа. Малчдын зардаг ноолуурын үнэ энэ жил дээд хэмжээнд буюу 80 мянган төгрөгт хүрлээ. Мах боломжийн үнэтэй байна, ноосон дээр татац авч байна. Ийм байхад долларын ханшны тэр хэлбэлзэл чинь малчин бидэнд сонин биш байна» гэж хэлсэн. Долларын ханш яагаад өсөөд байна вэ гэхлээр сүүлийн 20 ч биш, 90 жил дотоодын үйлдвэрлэл гэдэг юмыг хөгжүүлсэнгүй л дээ. Урьд нь СССР-ийн юмыг хэрэглэдэг байсан бол, одоо урьд хөршийн үйлдвэрлэсэн эд барааг хэрэглэж байна. Хамгийн энгийн жишээ хэлэхэд рапс гэдэг ургамлыг тариад, тэрийгээ урагшаа гаргаж буцаагаад ургамлын тос болгон худалдаж авч байгаа шүү дээ. Ийм байдлаар байхад манай улсын гадаад валют гадагшаа түлхүү урсана. Тэхээр бид нар доллараар зардаг олон төрлийн бүтээгдэхүүнтэй л байж энэ ханш гэдэг юм тогтворжино. Тиймээс Монгол банк эсвэл Засгийн газар шийдвэр гаргаж "долларын ханш тийм байна» гэж шийдэггүй л дээ. Өчигдөр интернэттэй газар орж ирж үзэхэд дотоодод үйлдвэрлэсэн барааны борлуулалт өнгөрсөн жийлийн мөн үеэтэй харьцуулахад 29,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ бол валют  үнэтэй болсон учраас авдаг юмаа багасгаад, түүнтэй адилхан юмыг дотооддоо үйлдвэрлэн авч байгаа гэсэн үг шүү дээ. Дотооддоо үйлдвэрлэсэн юмны ар талд өртөг байна. Нэг литр ургамлын тос 3000 төгрөг байлаа гэхэд, үүнийг Эрээнээс худалдаж авлаа гэхэд тэр мөнгө тосыг үйлдвэрлэж байгаа хүний цалин, ашиг орлого болоод тэнд үлдэж байгаа. Баруун Хараад манай тосны хоёр дахь том үйлдвэр ашиглалтанд  орж байгаа. Дээрх тосыг Баруун Хараагаас худалдаж авах юм бол тэр гурван мянган төгрөг дотор орж байгаа бүх өртөг Монголд үлддэг гэсэн үг. Аль болохоор мөнгөө дотооддоо үлдээж, хэрэгтэй бараагаа өөрсдөө үйлдвэрлэж эхлэх юм бол манай эдийн засагт долларын ханшийн өсөлт гэдэг юм дахиад гарахгүй. Долларын ханш хэн нэгэн хүний санаагаар тогтоогддог юм биш. Орж ирж байгаа валютаар зарсан бүтээгдэхүүний долларын үнийн дүн, гарч байгаа буюуимпортоор оруулж ирж байгаа бүтээгдэхүүний үнийн дүн хоёрын тэнцэл дээр оршдог хэмжигдэхүүн учраас хүний дур зоргоос хамаарахгүй. Үүнийг бол удаан хугацаагаар засч болно. Ерөн жил урсгалаар яваад ирсэн, үйлдвэр хөгжөөгүй Монгол улсыг хоёр жилийн дотор хөгжүүлээд, долларын ханшийг тэнцүүлээд явах боломж ерөөсөө байхгүй. Тэхээр одоо манай малчид ч тэр, хэрэглэгчид ч тэр дэлгүүрээс юм худалдаж авахдаа хаана үйлдвэрлэсэн юм худалдаж авч байна гэдгээ анзаарч, эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаж авах юм бол, тэрний цаана таны хамаатан садан, үр хүүхдийн чинь цалин, түүнийг хийж байгаа түүхий эдийн үнэ явж байгаа. Би түрүүн Эрдэнэт хотод ажиллахдаа "Бэрэн»-гийн гангийн үйлдвэрээр орсон. Энэ найман сард анхныхаа төмөр хайлуулах домна зуухыг барьж байна. Тэднийх бол Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төмрийн хүдрийн ордтой. Тэндээс гарах хүдрээ 1 тонныг түүхийгээрээ 40 доллараар зардаг байсан бол, одоо домна зуух ашиглалтанд орсоноор гам бөмбөлөг үйлдвэрлэж, нэг тонныг нь 940 доллараар Эрдэнэт үйлдвэрт зарах гэж байна. Урьд нь Эрдэнэт үйлдвэр төмрийг гаднаас авдаг байсан. Бид түүхий эдийг экспортолж чадаж байна. Одоо үүнийгээ өртөг шингээгээд дотоодынхоо хэрэгцээгээ бүрэн хангаж чадах юм бол манай гадаадад зардаг юмны үнэ өснө гэсэн үг шүү дээ. Нэг тонн төмрийн хүдэр зараад 40-100 доллар олдог байсан бол, нэг тонн ган зарах юм бол мянган доллар болох юм байна шүү дээ. Ургамлын тос мөн адилхан…

Бид түүхий эд гаргадаг улс биш, бэлэн бүтээгдэхүүн гаргадаг улс болсон цагт л энэ ханш гэдэг юмнаас айхаа болино.Хэрэглэгчид гадаадын бараа бүтээгдэхүүнийг хэрэглээд л байх юм бол энэ долларын ханш сайжрахгүй.Хусан гуай бид хоёрын хооронд ийм яриа өрнөсөн юм /инээв/. Ер нь би Хусан гуайг Монголын нийт малчдыг төлөөлүүлээд "нөцхөл байдал ийм байна шүү» гэдгийг хотыхонд хэлж байгаа юм. Шулуухан хэлэхэд юмыг нэг газраас аваад нөгөө газарт зарахаа боль гэсэн үг. Юм үлдвэрлэх цаг ирсэн. Одоо өөрсдөө дотооддоо багаас ч гэсэн үйлдвэрлэж эхлэх хэрэгтэй.

–        Монгол улсын нийгэм эдийн засгийн байдлыг хүмүүс янз бүрээр тайлбарлаад байгаа л даа. Өнөөдрийн бодит байдал ямар байгаа бол?

–        Ер нь тийм сайн байна гэж хэлэлхэд хэцүү. Төлбөрийн баланс алдагдсан байна. Энэ нь өөрөө ханшанд нөлөөлж байна. Ханш нь бусад юманд нөлөөлж байгаа. Ханш өсөөд байхад бензин яагаад хуучин үнээрээ байгаа юм вэ гэсэн асуудал гарч ирдэг.  Учир нь бензин нийлүүлдэг компаниуд үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаж байгаа. Тус хөтөлбөрт Баян-Өлгий аймгаас Рысжан, Ник гээд хоёр компани хамрагдсан. Энэ компаниудад долларыг хуучин үнээр нь өгч байгаа. Тийм учраас бензиний үнэ хөдлөхгүй байгаа. Урьд нь бензиний үнийг далимдуулаад бүх барааны үнэ нэмэгддэг байсан бол одоо тэр далимдуулдаг шалтаг нь алга болсон. Нийт иргэдтэй, эдийн засагтай хамаатай энэ гол үзүүлэлтийг интервенци хийж барьж байна гэсэн үг. Үүнээс бусад нь бол чөлөөт өрсөлдөх ёстой. Ер нь манай хамгийн гол алдаа маань  далан жилийн турж СССР-ийн бэлэн бүтээгдэхүүнийг худалдан авч, өөрөө юу ч үйлдвэрлээгүй явдал шүү дээ. Сүүлийн 25 жил урд хөршийнхөө барааг худалдан авч, бас л юм үйлдвэрлээгүй. Энэ алдааг зас гэдгийг өнөөдрийн валютын ханш  бидэнд сануулж байгаа юм. Бид өөрсдөө дотооддоо юм үйлдвэрлэхгүй юм бол эдийн засаг маань үргэлж хэврэг байна гэсэн үг. Гэхдээ гамшиг болсон юм байхгүй.

–        Он гарснаас хойш Баян-Өлгий аймагт хоёр дахь удаагаа ирж байна. Таны нүдэнд тус аймгийн ирээдүйн хөгжил яаж харагдаж байна? Ямар зөвлөгөө өгөх вэ?

–        Баян-Өлгий аймгийн ирээдүйн хөгжил Монголын бусад аймгуудтай яг л адилхан. Миний мэдэж байгагаар одоо цементийн үйлдвэр байгуулагдаж байна. Барилгын материалын үйлдвэр хөгжих ёстой. Хүмүүс тохилог орон сууцанд орох ёстой. Мал аж ахуйгаас гардаг юмны үнэ өсөх ёстой. Малчдын хөдөлмөрийг одоохондоо бид ноосны урамшуулал гэж зохиомолоор өөд нь татаж байна. Бүх юм өөрийнхөө бодит үнээр зарагдах ёстой. Асгатын мөнгөний орд, дэд бүтцийн хөгжил байна… Дотооддоо үйлдвэрлэдэг хичнээн юмтай болно, төдий чинээ сайн болно. Тэр болгоны ард ажлын байр байна. Ашиг, орлого нь Монголд үлдэнэ. Эхэлж уул урхайг тулгуурлаж босч ирээд, дараа нь бусад хүнийхээ хөгжлийг өсгөснөөр уул уурхайгаас хамаардаггүй болох ийм улс орны ерөнхий төлөвлөгөө байгаа. Баян-Өлгий аймгийн хөгжил энэний дагуу явбал амжилтанд хүрнэ.

–        Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажилд ахиц гарсан уу?

–        Засгийн газрын надад мэдээлсэнээр бол ахиц гарч байгаа. Урьд лиценз нь Орос, Монголын хамтарсан компанид очоод хөдлөшгүй болсон байсан. МОНРОСЦВЕТМЕТ компани өөрөө алдагдалтай байгаа. Үүнийг хоёр тал тохироод баланс нь ноль байгаа шинэ компани  байгуулж, хөрөнгө оруулалт хайх ажил хийгдэж байгаа. Хууль эрхзүйн асуудал нь ингээд ойлгомжтой болж байгаа бол бусад нь техникийн ажил л даа. Нөөц нь байна,  эрхтэй компани нь байна. Одоо хөрөнгө оруулалтаа хөрөнгийн зах зээл дээрээс босгодог юм уу, зээл авах юм уу, ямар ч байсан ажлаа эхлэх бүрэн боломжтой болсон. Асгат бол зөвхөн Баян-Өлгий аймгийн хувьд биш, баруун гурван аймгийн хөгжилд чухал үүрэгтэй том орд байгаа юм.

–        Баярлалаа!   

 Ө.Нурболат

З.Энхболд: Өмнөх жилүүдийн алдааг зас гэдгийг өнөөдрийн валютын ханш бидэнд сануулж байна – See more at: http://www.bayan-olgii.gov.mn/pages/1473#sthash.kXWQp6zu.dpuf

 Ө.НУРОБОЛАТ

Эх сурвалж: www.bayan-olgii.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж