Каир хотноо болсон шашины мөргөлдөөний үеэр 50 гаруй хүн шархадсан байна. Египетэд өнгөрсөн бямба гаригт дахиад шашныхны хооронд мөргөлдөөн гарч, ням гаригт үргэлжилжээ. Египетийн христийн коптууд нийслэлийн телевизийн өмнө суулт хийж байхад нь мусальманчуудын бүлэг халдсанаар мөргөлдөөн эхэлжээ. Гэрч нарын яриагаар тэд чулуугаар шидэлцэж, машин техникийг шатааж байсан гэнэ. Цагдаа, армийнхан хий буудан тэднийг салгах гэж оролдсон байна.
Долоо хоногийн өмнө лалынхан коптуудын хоёр сүмийг шатаан мөргөлдөөн өдөөж, 15 хүн амь үрэгдсэн юм. Христийн сүсэгтэн коптууд 80 сая хүн амтай Египетийн 10 хувийг эзэлдэг. Тэд Мубаракийн эсрэг тэмцэлд нэгдэж байсан бөгөөд өмнөх засаг солигдсоны дараа шашны мөргөлдөөн газар авч байна.