Бага олимпийн жүдо бөхийн медальтнууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.08.08-нд нийтлэгдсэн

Бага олимпийн жүдо бөхийн медальтнууд тодорлоо

Баруун бүсийн тулгуур төв болсон Ховд аймагт энэ сарын 06-наас 11-ны өдрүүдэд “ХОВД-2014” бага олимп зохион байгуулагдаж байна. ССАЖЯ, МҮОХ, Ховд аймгийн Засаг даргийн Тамгын газар, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас хамтран зохион байгуулж буй "Ховд-2014" бага олимпод тус аймгийн 16 сумын, аймгийн төв буюу Жаргалант сумын 12 баг, нийт 28 багийн 1500 гаруй тамирчид спортын 14 төрөлд өрсөлдөж байна.

Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Ховд-2014” бага олимпийн наадмын  жүдо бөхийн тэмцээн наймдугаар сарын 07-ны өдөр Жаргалант сумын “Прогресс” сургуулийн спорт зааланд болж өнгөрлөө. Тэмцээнээс нийт 28 медалийн эзэд тодорсон бол дайчин болон цэвэр ялалтын эздийг шалгаруулсан байна.

Эрэгтэйчүүдийн -90 кг-ийн жинд барилдсан Алтай сумаас оролцогч Т.Энэболд, эмэгтэйчүүдийн +63 кг-ийн жинд Мөнххайрхан сумаа төлөөлөн барилдсан А.Алтансувд нар дайчин барилдаантай бөхийн шагналыг хүртлээ.

Харин шилдэг цэвэр ялалтын шагналыг эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Жаргалант сумын Цамбагарав багийн тамирчин Г.Анужин хүртсэн бол эрэгтэйчүүдээс +90 кг-ийн жинд хүч үзэж алтан медалийн эзэн болсон Булган сумын тамирчин Б.Анхжаргал гардан авсан юм.  

Дайчин барилдаантай бөхийн шагналтнууд.

Шилдэг цэвэр ялалтын шагналтнууд.

М.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж