“Battlefield 4” 7 хоног үнэгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2014.08.08-нд нийтлэгдсэн

“Battlefield 4” 7 хоног үнэгүй боллоо

Видео тоглоом сонирхогч залуустаа дуулгах нэгэн таатай мэдээ байна. Алдарт Battlefield тоглоомын сүүлийн хувилбар буюу “Battlefield 4” тоглоомыг энэ сарын 14 хүртэл долоо хоногийн хугацаанд үнэгүй татаж, үнэгүй тоглох боломжийг тоглоом бүтээгчид олгож байна.

Уг тоглоомын зөвхөн PC хувилбар нь ийнхүү 168 цагийн хугацаанд ямар нэг үнэ төлбөргүй тоглох боломжтой болсон аж.

Энэхүү үнэгүй байх хугацаанд бүхий л боломжууд нээгдэж хамгийн ихдээ 64 тоглогч зэрэг тоглох боломжтой болох юм байна.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж