Төрийн өмчийн зарим обьектыг хувьчлах жагсаалтад багтсан Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолборыг зарах дуудлага худалдааны тов гарчээ. Тус обьектыг энэ сарын 21-нд дуудлагаар худалдахаар болсон аж. Өмнө нь тус обьектыг худалдахаар таван ч удаагийн тов зарласан хэдий ч нэг ч иргэн, аж ахуйн нэгжээс худалдан авах санал ирээгүй тул энэ удаад үнийг нь бууруулжээ.
Анхны үнэлгээ нь 13.5 тэрбум төгрөгөөр зарлагдаж байсныг 10.8 тэрбум болгож бууруулсан байна.
Цогцолбор нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг ажээ.
Г.БОЛОР