Хотын дарга замын ажил шалгана

Хуучирсан мэдээ: 2014.08.08-нд нийтлэгдсэн

Хотын дарга замын ажил шалгана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр автозамын ажилтай танилцахаар болоод байна. Тодруулбал, Бээжингийн гудамж, Баянхошууны зам болон Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх зам, Нисэх, Сонсголонгийн замын ажлуудын гүйцэтгэлтэй танилцах юм.

Эдгээрээс Телевизийн шинэ эцсээс Баянхошуу хүртэл тавьж байгаа авто замын гүйцэтгэл 60 орчим хувьтай явж буй. Гол нь айл өрхүүд газраа чөлөөлж өгөхгүйгээс зам барих ажилд саатаж байгаа билээ.

Г.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж